
“Модерн Гэр" ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн хариуцлагаа хүндэтгэн, урлаг спорт, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, аялал жуулчлал гээд эх орны амин чухал салбаруудын үйл ажиллагааг тогтмол ивээн тэтгэж, харьяа байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажилласаар ирсэн билээ. Бид бүхий л үйл ажиллагаагаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг уриалах болно.
Бид ажилтан хамт олон, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, хэрэглэгч бүрийг хүндэтгэж, бизнесийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг.
Модерн Гэр ХХК- нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн билээ. Мөн харилцагч, хамтран ажиллагч байгууллагуудын хүрээнд шударга өрсөлдөөнийг дэмжиж, нягт хамтын ажиллагааг бий болгохын төлөө зорьдог бөгөөд хэрэглэгч нартаа соёлтой ухаалаг, зөв зохистой хэрэглээг таниулан сурталчилж ирэв.
Модерн гэр ХХК-ийн зүгээс нийгмийн эмзэг давхрагын иргэдэд чиглэсэн, гэр, гэрийн эдлэл, тавилга, түлээ түлшээр хангах, гэрээт ажлын байраар хангах зэрэг хандив, тусламжийн аяныг, байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжсэн аян хөтөлбөрүүдийг дангаараа болон, Монголын ногоон уламжлал сантай хамтран, жилдээ 4-өөс доошгүй удаа тогтмол зохион байгуулж ирлээ.
Цаашид, манай байгууллага, хамт олон маань олон нийтийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө үйл ажиллагаагаа өргөжүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрхэмлэх болно.