А.Эрдэнэбаатар
http://new.modernger.com/
2018-01-27 321

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт хамтран ажилладаг түншүүд, хэрэглэгч та бүхэндээ Монгол гэрийн тавилга, модон хийцийн салбартаа тэргүүлэгчдийн нэг үндэсний үйлдвэрлэгч  “Модерн Гэр” ХХК–ийн хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Манай компани анх 2005 онд 11 ажилчинтай үйлдвэрлэлээ эхлүүлж өдгөө өргөжин захиргаа, мужаан цех, оёдлын цех будгийн цех, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний цех хэмээн салбар нэгжүүдэд хуваагдаж, 20 орчим ажлын байрыг бий болгон, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монгол гэрийн иж бүрдлүүд, тавилга дагалдах бүтээгдэхүүнүүдийг чанар, дизайны өндөр түвшинд үйлдвэрлэн, Франц, Герман, Итали, Испани, Бельги, Казахстан, Чех, Орос, Япон, Солонгос  зэрэг дэлхийн олон оронд экспортлохын хамт, дотоодын зах зээлд , хувь хүн, албан байгууллагууд, гадаадын иргэд, элчин сайдуудад бүтээгдэхүүнүүдээ захиалгаар нийлүүлж ирсэн,  Монгол үндэснийхээ нэгэн үнэт өв соёлыг таниулан, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа нэр хүнд бүхий, баялаг туршлагатай хамт олон юм.

Манай үндэсний бүтээгдэхүүний үйлдвэр нь техник, технологийн иж бүрэн шинэчлэлтийг үе шаттайгаар хийн, бүтээгдэхүүний боловсруулалт, бүтээмж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжид голлон анхаарсан нь ур чадвартай Монгол инженерүүд, ажилтан, ажиллагсдын маань хөдөлмөр, зүтгэлийн илэрхийлэл юм.

Та бүхэнд, дэлхийд танигдсан үндэсний, уламжлалт цэвэр модон бүтээгдэхүүний шинэ, шинэлэг загвар хийцүүдээс сонголтоо хийж, үндэсний үйлдвэрлэлээ тууштай дэмжин, сэтгэл ханамжтай хамтран ажиллахыг хүсэхийн хамт,  ашдын бэлгэдэл, Монгол ухаанаар хөгжихийн ерөөл дэвшүүлье.


Холбоотой мэдээ

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

  • 323
  • 2018 оны 01 сарын 27
  • Бидний тухай