

Манай хамт олон Захиалагч Таны хүсэл сонирхолд нийцүүлэн, нарийн хийц бүхий, тусгай захиалгын гэр, гэрийн дагалдах нэмэлт бүрдэл хэсгүүдийг уламжлалт болон сайжруулсан загварт тулгуурлан, стандарт хийцээс өөр өнгө үзэмж, хэв загвар, хэмжээ, материалын сонголлтойгоор тусгайлан хийж үйлчилж байна.
Жижиг болон хэт том оврын гэрүүдийг /1-2 ханат буюу 5-7кв.м, 15-24 ханат буюу 128-314кв.м/ тусгай захиалгаар үйлдвэрлэх ба хийцийн онцлогийг харилцан тохиролцоно.
Энэхүү үйлчилгээний хүрээнд бид та бүхэнд зуны, өвлийн байдлаар, тавцан, террасстай, холбоо, халаалт, эйркондишн, дотроо ариун цэврийн өрөөтэй, иж бүрэн тавилга, тохижилттой... гэхчлэн бүх шийдлийг гаргаж өгөхөд, гүйцэтгэхэд бэлэн байна.
Манай компани нь сийлбэртэй гэр, тавилгын захиалгыг гэрээт компани, хувь хүмүүстэй хамтран хийж гүйцэтгэдэг бөгөөд гэрийн засвар үйлчилгээ, нөхөн сэргээх ажиллагааг хамтран хариуцдаг.